DARDAS.MN

Спорт

“Боруссия Дортмунд” Хадсон-Одоиг сонирхож байна

Английн “Челси” клубын хагас хамгаалагч Каллум Хадсон-Одои Германы том багуудын анхаарлыг татаж эхлээд байна. “Байерн Мюнхэн” түүнийг сонирхож байсан бол “Боруссия Дортмунд” нэмэгджээ. Нэгдүгээр сарын солилцооны цонхоор…

Нийтэлсэн:

“Боруссия Дортмунд” Хадсон-Одоиг сонирхож байна

Английн “Челси” клубын хагас хамгаалагч Каллум Хадсон-Одои Германы том багуудын анхаарлыг татаж эхлээд байна. “Байерн Мюнхэн” түүнийг сонирхож байсан бол “Боруссия Дортмунд” нэмэгджээ. 

Нэгдүгээр сарын солилцооны цонхоор “Байерн Мюнхэн” түүнийг 35 сая фунтээр авахыг хүссэн ч “Челси” татгалзсан хариу өгсөн билээ. Тэгвэл энэ улирлын төгсгөлд Мюнхэний баг түүнийг авах оролдлогыг дахин хийх аж. Тэрбээр “Челси”-тэй 2020 оны зургадугаар сар хүртэл гэрээтэй байгаа юм.