DARDAS.MN

Спорт

Подольски: Хакүхо бол сүмогийн Месси

Германы багийн довтлогч асан Лукас Подольски Японы “Виссель Кобе” багт хүчин зүтгэж байгаа билээ. Тэрбээр сүүлийн үед сүмо бөхийг шимтэн үзэж, тэр ч битгий хэл Мэргэжлийн сүмогийн Коконоэ дэвжээнд зочилж, маваши углан…

Нийтэлсэн:

Подольски: Хакүхо бол сүмогийн Месси

Германы багийн довтлогч асан Лукас Подольски Японы “Виссель Кобе” багт хүчин зүтгэж байгаа билээ.  Тэрбээр сүүлийн үед сүмо бөхийг шимтэн үзэж, тэр ч битгий хэл Мэргэжлийн сүмогийн Коконоэ дэвжээнд зочилж, маваши углан, дээд зиндааны бөхчүүдтэй хамт бэлтгэл хийсэн байна.  Мөн Подольски  Их аварга Хакүхо М.Даваажаргалтай  дотнын найз ажээ.  

Тиймдээ ч өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдааныг очиж үзэж, Хакүхог дэмжжээ. Энэ талаар Герман хөлбөмбөгч ярьсан байна. Тэрбээр  "Миний найз Хакүхо 15 ялж, 42 дахь түрүүгээ авлаа. Сүмо бөхийн рекордыг улам ахиулсан сайхан амжилтад нь баяр хүргэе. Хакүхо бол сүмо бөхийн Лионел Месси” хэмээжээ.  

Мөн тэрбээр  "Би Японд ирээд л сүмод шууд дуртай болсон. Бөхчүүдтэй хамт бэлтгэл хийж, мэх сурсан. Гэхдээ тэднийг хэзээ ч ялж чадахгүй. Японд өнгөрөөж байгаа өдөр бүр минь баяр баясгалан. Японы ард түмэн, зан заншил, уламжлалыг нь би хүндэлдэг. Энд цэвэрхэн, аюулгүй, амттай хоолтой, хүмүүс нь эелдэг. Би энд ирсэндээ баяртай байна. Би Японд аз жаргалтай байна” хэмээн ярьжээ. Лукас Подольски сүүлийн үеүүдэд гоолын баяраа сүмо бөхийн ёсолгоогоор тэмдэглэдэг уламжлалтай болоод байна.