DARDAS.MN

Эдийн засаг

88.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 886,639 ширхэг үнэт цаасыг бүртгэлээс хасна

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ыг шинэчлэн баталжээ. Уг…

Нийтэлсэн:

88.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 886,639 ширхэг үнэт цаасыг бүртгэлээс хасна

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ыг шинэчлэн баталжээ. Уг журмаар үнэт цаасны компанид дампуурлын хэрэг үүссэн, татан буулгаж болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд харилцагчийн эрх ашгийг хамгаалах харилцааг зохицуулдаг ажээ. Тус хуралдаанаар “МИК ОССК” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 10 багцын нийт 88.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 886,639 ширхэг арилжаалагдаагүй баталгаат үнэт цаасыг бүртгэлээс хасахаар болжээ. “Райнос эссет менежмент монгол ҮЦК” ХК-ийн үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын сангийн бичиг баримтыг бүртгэж, “Сикап ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулжээ..

Мөн. “Андын сор” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, “Эдванс кредит ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэн, “Эмдаблви кредит ББСБ” ХХК-ийнхыг хүчингүй болгов.