Спорт
Визийн зөвшөөрлийн цахимаар хүлээн авдаг болно
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр заасны дагуу Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар…

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр заасны дагуу Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааг хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар манай улсад ирэх гадаадын иргэнд 30 хүртэл хоногийн визийг Гадаад харилцааны яам, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Элчин сайдын яамаар дамжуулан, харин 31-90 хүртэл хоногийн виз болон түр ирэгчийн визийн зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын газраас олгож байна.
“Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон бүртгэх журам”, “Монгол Улсын виз олгох журам” зэрэг хууль тогтоомжийг зөрчиж зөрчил гаргасан байгууллага, хуулийн этгээдийг судлан үзэхэд 2017 онд 35, 2018 онд 75 байгууллага, аж ахуйн нэгж 3-аас дээш удаагийн зөрчил гаргасан байна.