DARDAS.MN

Спорт

Кайл Ловри 22 оноог авч баг нь хожлоо

NBA-ын плэйоффын цувралын хоёр дахь тоглолтууд болж байна. Өнөөдөр Торонто Репторс талбайдаа Орлондо Межик багтай тоглож 111-82 харьцаагаар бутниргүүлжээ. Өмнөх тоглолтод хожигдсон хариугаа 29 онооны зөрүүгээр ийнхүү…

Нийтэлсэн:

Кайл Ловри 22 оноог авч баг нь хожлоо

NBA-ын плэйоффын цувралын хоёр дахь тоглолтууд болж байна. Өнөөдөр Торонто Репторс талбайдаа Орлондо Межик багтай тоглож 111-82 харьцаагаар бутниргүүлжээ. Өмнөх тоглолтод хожигдсон хариугаа 29 онооны зөрүүгээр ийнхүү авч, цуврал 1-1 харьцаатай боллоо. Дараагийн тоглолт Орлондо Межикийн талбайд энэ сарын 20-ны өглөө 07:00 цагт болно.

Тус тоглолтод Кавай Леонард 37 оноог авсан бол өмнөх тоглолтод ганц оноо авч чадаагүй Кайл Ловри 22 оноог авчээ. Харин эсрэг багаас Аарон Гордон 20 оноог авсан байна.

Кайл Ловри 22 оноог авч баг нь хожлоо — зураг