Спорт
А.Батцэцэг шигшээд шалгарч, С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдана
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрөөс эмэгтэйчүүдийн төрөл эхэлж байгаа бөгөөд 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ…

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрөөс эмэгтэйчүүдийн төрөл эхэлж байгаа бөгөөд 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.
59 кг-ын жинд Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг шигшээд шалгарлаа. Харин 55 кг-д “Нанжинь-2014” залуучуудын зуны олимпийн наадмын мөнгөн медальт, “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Б.Дөлгөөн, 68 кг-д “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, 76 кг-д 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хангай хайрхан” клубийн тамирчин спортын мастер Н.Загардулам хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
А.Батцэцэг алтан медалийн төлөөх барилдаанд Японы Юзүка Инагакитай хүч үзэх бол Б.Дөлгөөн Узбекистаны Шаходат Жуллибаеватай, С.Батцэцэцэг Энэтхэгийн Дивья Какрантай, Н.Загардулам Тайваний Чан Хуй Цитэй хүрэл медалийн төлөө барилдана. Медалийн төлөөх барилдаан 18:00 цагт эхэлнэ.