Өдрийн хүн
Месси 6 улирал +50 гоол орууллаа
Испанийн Ла лигийн сүүлчийн тойрогт “Барселона” клуб “Эйбар”-тай тоглож, 2:2-оор тэнцсэн билээ. Энэ тоглолтод Месси дубль хийж, Ла лигийг 36 гоолтой өндөрлүүлсэн юм. Түүнээс гадна, Месси бүх тэмцээнд энэ улиралд 50 гоол…

Испанийн Ла лигийн сүүлчийн тойрогт “Барселона” клуб “Эйбар”-тай тоглож, 2:2-оор тэнцсэн билээ. Энэ тоглолтод Месси дубль хийж, Ла лигийг 36 гоолтой өндөрлүүлсэн юм. Түүнээс гадна, Месси бүх тэмцээнд энэ улиралд 50 гоол оруулж байгаа ажээ.
Ингэснээр Аргентин эр 6 улирал 50 болон түүнээс дээш гоол оруулсан гэх агуу амжилтыг тогтоолоо. 2010-2011 оны улиралд 53, 2012-2013 оны улиралд 60, 2014-2015 оны улиралд 58 гоол оруулж байсан. 2016-2017 оны улиралд 54 гоол оруулж байсан бол 2011-2012 оны улиралд Каталоны багийн төлөө бүх тэмцээнд 73 гоол оруулж, гайхамшгийг бүтээж байсан билээ.