Спорт
Анх удаа Торонто Репторс баг дорнод бүсийн аварга боллоо
Дорнод бүсийн аваргын төлөөх зургаа дахь тоглолт өнөөдөр Торонто Репторсын талбайд Милоуки Багс зочилж тоглолоо. Эхний хоёр тоглолтод Багс талбайдаа ялалт авч чадсан ч сүүлийн гурван тоглолтод дараалсан хожигдоод байсан…

Дорнод бүсийн аваргын төлөөх зургаа дахь тоглолт өнөөдөр Торонто Репторсын талбайд Милоуки Багс зочилж тоглолоо. Эхний хоёр тоглолтод Багс талбайдаа ялалт авч чадсан ч сүүлийн гурван тоглолтод дараалсан хожигдоод байсан бөгөөд өнөөдөр хожигдох эрхгүй тоглосон билээ. Тоглолтын эхний гурван үед хоёр ч удаа 15 оноогоор хожигдож байсан Репторс гайхалтай эргэн эрэлтыг хийж тоглолтын төгсгөлийг гайхалтай хийснээр 100-94 харьцаагаар хожиж цувралыг 4-2 харьцаагаар хожиж дуусгалаа. Улмаар тэд анх удаагаа дорнод бүсийн аварга баг болж байгаа бөгөөд аваргын төлөө Голдэн Стэйт Уорриорс багтай энэ сарын 30-ны өглөөний 09:00 цагт тоглоно.
Тус тоглолтод Кавай Леонард 27 оноо,17 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Сиакам 18 оноо, Кайл Ловри 17 оноо, 8 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Яннис Адетокумбо 21 оноо, 11 дамжуулалт, Крис Миддлетон 14 оноог авчээ.
.jpg)