Спорт
“Монголиа Опен”-д оролцох Казахстаны шигшээ баг Монголд ирлээ
Чөлөөт бөхийн “Монголиа Опен” тэмцээнд оролцох баг тамирчид манай оронд ирсээр байна. Өнөөдөр Казахстаны эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид Улаанбаатарт ирлээ. ДАШТ-ий хоёр удаагийн тавдугаар байрын шагналт…

Чөлөөт бөхийн “Монголиа Опен” тэмцээнд оролцох баг тамирчид манай оронд ирсээр байна. Өнөөдөр Казахстаны эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид Улаанбаатарт ирлээ.
ДАШТ-ий хоёр удаагийн тавдугаар байрын шагналт, энэ жилийн Азийн аварга тува легионер Нурислам Санаев (Артас Санаа), “Инчён-2014” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт Адилет Даулембаев, 2018 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Жондас Исмаилов, Данияр Кайсанов, Өсвөр үеийн Азийн аварга Сакен Айтжанов тэргүүтэй 10 тамирчин Казахстаны үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ассет Серикбаев, дасгалжуулагч Майрбек Юсупов, Марат Йерденов нарын хамт иржээ.
КАЗАХСТАНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ:
61 кг: Нурислам Санаев, Куат Амартаев, Жондас Исмаилов
65 кг: Сайтбек Окасов
70 кг: Амандик Бакиев
74 кг: Диньяа Кайсанов
79 кг: Сакен Айтжанов
86 кг: Адилет Даулембаев
97 кг: Бакдаулет Алментай
125 кг: Олег Болтин