DARDAS.MN

Өдрийн хүн

Дэлхийн хүн

Монгол хүү дэлхийн тайзнаа мандаж явна. Арав гаруйхан настай С.Чингүүн гэх энэ жаахан хүү танил бус Монголын нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгаж явна. Тэрбээр Америкийн алдарт “Никелодеон” телевизийн 20 жилийн түүхтэй…

Нийтэлсэн:

Дэлхийн хүн

Монгол хүү дэлхийн тайзнаа мандаж явна. Арав гаруйхан настай С.Чингүүн гэх  энэ жаахан хүү танил бус Монголын нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгаж явна. Тэр­бээр Америкийн алдарт “Никелодеон” телевизийн 20 жилийн түүхтэй “all that” гэх инээдмийн шоуны албан ёсны жүжигчнээр шалгарчээ. 2005 оноос хойш завсарлаад байсан алдарт шоу дэлхий дахиныг дахин шуугиулахаар албан ёсны жүжигчдээ шалгаруулж авсан аж.

Олон улсын хэмжээний нэр хүндтэй шоуны нүүр царай болохоор 20 гаруй мянган хүүхэд өрсөлдөж, шилдгийн шилдэг долоон хүүхэд шигшигдэж үлдсэний нэг нь С.Чингүүн. Хэд хэдэн шат дамжлаг бүхий ширүүн өрсөлдөөн дундаас тунаж үлдсэн бяцхан долоон жүжигчдийн шоу ирэх сарын 15-наас эхний дугаараа дэлхий даяар цацах аж. С.Чингүүн Шоуны багийн цор ганц Ази гишүүн гэдгээрээ дэлхий дахинд зөвхөн Монгол орноо бус нийт азичуудын төлөөлөл болж байгаа юм. Тэр ч утгаараа одоо тэр зөвхөн Монголын хүү биш дэлхийн хүн болох эхлэлээ тавилаа.

Зөвхөн өөрийн­хөө амжилтын гарааг эхлүүл­ээд зогсохгүй хязгаар Монголыг дэл­хийн дэвжээтэй холбох гүүр­ийг тавилцаж буй гавъяатнуудын нэг зүй ёсоор мөн. Тэр бол цөөхөн монголчуудын дундаас цойлж гялалзсан од. Бүрэнхийг үргээж, гэгээ угтах үүрийн цолмон. Сайн цагийн зөн. Сайхан ирээдүйн эхлэл.  Бүх дэлхий одооноос монгол хүүгийн бүтээлийг шимтэн үзэх нь. Тавьсан эхлэл чинь бат байж, гаргасан амжилт чинь булган сүүлтэй байг.

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31