Спорт
Испани хожиж, Франц тэнцлээ
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө дөрөвхөн хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл дэлхийн аваргын өмнө шигшээ багууд бэлтгэлээ шалгаж байгаа юм. Өнгөрсөн шөнө Испанийн шигшээ Тунистай нөхөрсгөөр…

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө дөрөвхөн хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл дэлхийн аваргын өмнө шигшээ багууд бэлтгэлээ шалгаж байгаа юм. Өнгөрсөн шөнө Испанийн шигшээ Тунистай нөхөрсгөөр тулж, 1:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 84 дэх минутад Яго Аспас хожлын гоол оруулсан байна.
Тэгвэл өнгөрсөн шөнө Францын шигшээ баг АНУ-ын багтай нөхөрсөг тоглолт хийлээ. Энэхүү тоглолтод хоёр баг 1:1-ээр тэнцсэн юм. 44 дэх минутад Грин тооны харьцааг нээж, АНУ тэргүүлж эхэлсэн. Гэвч 78 дахь минутад Мбаппе гоолдож, тэнцүүлжээ.