DARDAS.MN

Спорт

“Милан” Иммобилег авахыг хүсч байна

Италийн “Лацио” клубын довтлогч Чиро Иммобилег “Милан” клуб сонирхож эхэлжээ. Энэ жил 28 настай довтлогч Милан хотын багийн энэ зуны наймааны гол бай байх бололтой. “Лацио”-гийн хувьд гол тоглогчоо тийм ч амархан тавиад…

Нийтэлсэн:

“Милан” Иммобилег авахыг хүсч байна

Италийн “Лацио” клубын довтлогч Чиро Иммобилег “Милан” клуб сонирхож эхэлжээ. Энэ жил 28 настай довтлогч Милан хотын багийн энэ зуны наймааны гол бай байх бололтой.

“Лацио”-гийн хувьд гол тоглогчоо тийм ч амархан тавиад туучихгүй нь тодорхой. Өнгөрсөн улиралд Сери А-д 29 гоол оруулсан довтлогчоо хамгийн багадаа 50 сая еврогоор үнэлж байгаа аж. “Милан”-ы хувьд Иммобилег авч чадахгүй бол Мемфис Депай болон Радамель Фалькао нар руу ч дайралт хийхээр сонирхлын жагсаалтдаа оруулжээ.