Спорт
ДАШТ-ийг Д.Сумьяа өнжинө
Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг Жүдогийн холбооноос зарлалаа. Тус ДАШТ наймдугаар сарын 24-31-нд Токио хотод болох аж. Энэ удаагийн дэлхийн аварга…

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг Жүдогийн холбооноос зарлалаа. Тус ДАШТ наймдугаар сарын 24-31-нд Токио хотод болох аж. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Д.Сумьяа өнжиж байна. Багийн бүрэлдэхүүний хувьд:
Эрэгтэй
60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин
66 кг: ОУХМ Ё.Басхүү
73 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр, Азийн аварга Ц.Цогтбаатар
81 кг: Азийн аварга О.Ууганбаатар
90 кг: ОУХМ Г.Алтанбагана
-100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар
+100 кг: Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй
48 кг: ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг
52 кг: залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой
57 кг: ОУХМ Л.Энх-Отгон
63 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч
70 кг: ОУХМ Ц.Энхчимэг
-78 кг: ОУХМ О.Мөнхцэцэг.