ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Азийн аварга шалгаруулах Бодибилдинг, фитнессийн тэмцээн эхэллээ

O.Admin
2018-04-27

 

Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ. 2018 оны дөрөвдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болох тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ удаагийн тэмцээнд Азийн 44 орны 400 гаруй тамирчин оролцож байна. Өчигдөр Азийн Бодибилдинг, фитнессийн холбооны техникийн зөвлөгөөн болсон. Харин өнөөдөр өглөө  конгресс хуралдсан юм. Тэгвэл тэмцээн 12:00 цагаас фитнессийн тэмцээн эхэллээ. Маргааш бодибилдингийн тэмцээн мөн элит pro тамирчдын тэмцээн болох юм.

Тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч зохион байгуулна гэдэг өндөр хариуцлага. Нөгөө талаар тухайн оронд энэ спорт хэр өндөр түвшинд хөгжсөн байгааг илтгэж байдаг. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Азийн орнуудын бодибилдингийн спорт сонирхогчдын дунд Монгол Улсын нэрийг өргөж өгөх ач холбогдолтой юм.

ААШТ-ий үеэр

IFBB дэлхийн түвшин тогтоох тэмцээн

IFBB мэргэжлийн тамирчдын түвшин тогтоох тэмцээн

IFBB мэргэжлийн тамирчдын тэмцээн явагдаж, тамирчид хувийн чансаагаа ахиулна. Тиймээс оролцогч орнууд, тамирчид ихээхэн ач холбогдол өгч байгаа юм байна.