ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг батламжилж байна

O.Admin
2024-07-05

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Үүгээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар батламжилж байгаа юм.

Хуулийн дагуу УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авсны дараа санал хураана. Одоогоор гишүүд асуулт асууж дууссан бөгөөд зарим гишүүд Ерөнхий сайдад үг дайж, байр сууриа илэрхийлж байна. Үүний дараа санал хураах юм.