ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар авлигатай тэмцээд 1.5 жил болж байна

O.Admin
2024-07-05

УИХ-ын үдээс хойшхи чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар батламжилж байгаа юм. Хуулийн дагуу гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураах учиртай. 

Гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Ард иргэдийн хамгийн их хөндөж буй асуудал бол ядуурал, үнийн өсөлт болон шударга бус явдал. Тэр дундаа, Ерөнхий сайдын авлигатай хийж буй тэмцэл үр дүнд хүрэх ёстой гэсэн байр суурь цөөнгүй. Өнөөдөр авлигатай тэмцэх бодлогоо цогцоорнь харах цаг болсон. Дагнасан байгууллага байгуулж авлигатай тэмцдэг трэнд дэлхийд хоцрогдсон. Өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс шалтгаангүйгээр хөрөнгөждөг. Хууль бус хөрөнгийг хураах ёстой. Хувь хүний тухай ярихаас аргагүй. Хувь хүний гүйцэтгэдэг үүрэг системд асар том. Тэгэхээр манай авлигатай тэмцэх бодлого, стратеги хуучирсан байна. Та Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх стратегийг шинэчлэх чиглэлд бодож төлөвлөж байна уу. Хууль бус хөрөнгийг хураах тал дээр алхам хийх үү?" хэмээн асуулаа. 

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар авлигатай тэмцээд 1.5 жил болж байна. 1.5 жилд нь цар тахал таарсан. Үүнийг мартчихаж. Би гурван жил л ажиллаж байгаа хүн. Энэ хугацаанд авлигатай тэмцэх гэж оролдсон. Мэдээллийг ил болгосон, ялын бодлогыг чангатгасан. Тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй зүйл юм. Удаан хугацаанд явчихсан учраас. О.Цогтгэрэл гишүүнтэй санал нэг байгаа зүйл бол, хөрстэй нь тэмцэх ёстой. О.Алтангэрэл гишүүнд баярлаж байна. Авлигын мөнгөөр баяжсан бол тэр хууль бус орлого. Дэлхийн хаана ч ижил. Манайд болохоор "Минийх", "Хувийн өмч" гээд явдаг. Нээрэн л өнгөрсөн цаг хугацаанд Ерөнхий сайд ийм асуудал яриад байсан нь буруу ч байж магадгүй. Уг нь парламентын гишүүдийн ажил л даа. Авлига яриад, хүн амьтан гомдоосон байж магадгүй. Гэхдээ л цагаа тулахаар энэ хялбар биш шүү. Олигархиудтай тулаад, өөдөөс нь үгүй гэж хэлж, материал задлах тийм хялбар биш" гэлээ.