УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баасандоржийг томилохоор нэр дэвшүүлсэн юм. Түүнийг УИХ-ын ЕНБД-аар томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Улмаар УИХ-ын чуулганы хураллдаанаар Байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж, эцэслэн батлах юм.
Түүний тухай товчхон танилцуулбал 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. 2018-2020 онд УБЕГ-ын даргаар ажилласан. Мөн ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, МХЕГ-ын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг хашжээ.