ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бахрейны хаант улс 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт Монголд хийхээр болжээ

O.Admin
5 цагийн өмнө

Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрейны Хаант Улстай хамтран газрын тос, байгалийн хий, эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чиглэлд хамтран ажиллаж, эхний ээлжинд хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад хийхээр болсон мэдээг Шадар сайд Т.Доржханд дуулгав. 

Мөн Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр экспортын томоохон төсөлд 10.0 тэрбум хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо тус улсаас манайд илэрхийлж судалгаа, тооцооллоо эхлүүлэхээр яриа хэлцэл хийгдэж байгаа аж.

Хамтарсан Засгийн газрын дэвшүүлсэн томоохон бүтээн байгуулалт, улс төрийн болон бодлогын тогтвортой байдлыг харгалзан Булангийн орнуудын зүгээс Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна хэмээн Т.Доржханд сайд онцоллоо.