Өчигдөр 82 жолооч согтуу жолоо барьж, 189 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

O.Admin
2023-01-02

Энэ сарын 1-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1947 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1694, хулгайтай холбоотой 14, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 210, гэмт хэргийн шинжтэй 71 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 82, хүний биед халдсан 76, эрүүлжүүлэх байранд хоносон 189 тохиолдол гарчээ.