ХБХХЕГ: Гэр бүлийн цахим хэрэглээг зохистой болгох чиглэлээр сургалт хийлээ

O.Admin
2024-05-06

Өсвөр насны хүүхдүүдийн цахим зохистой хэрэглээний ур чадварыг сайжруулахад нөлөөлөх, Эцэг эхийн хүүхдээ өсгөж буй арга барилд дүгнэлт хийлгэх замаар гэр бүлээрээ цахим зохистой хэрэглээтэй болоход нөлөөлөх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-өөс байгууллагын албан хаагчид болон тэдний 8-18 нас хүртэлх хүүхдүүдийг “Дижитал мастерууд- цахим зөв зохистой хэрэглээг бий болгох нь" сургалтыг тавдугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Дижитал Мастерууд бүтээлч дэвтрийн зохиогч Н.Биндэръя, Б.Энхжаргал нар удирдан явуулсан юм. 

May be an image of text

Сургалтад нийт 24 хүүхэд 22 албан хаагч хамрагдсан бөгөөд сургалтын үр дүнд Гэр бүлийн дүрмийг харилцан ярилцаж хамтран дүрмээ баталлаа. Ингэснээр цаашид гэр бүлийн цахим хэрэглээг зохистой болгох, дэлгэцийн донтолт, цахим хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлж эцэг эх, хүүхэд хоорондын харилцаанд эерэг өөрчлөлт гарах юм.

May be an image of 9 people, people studying and text