АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 19-24-ний өдрүүдэд үргэлжилж буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү алтан медаль хүртсэн билээ.
Тэгвэл шинэхэн аварга Б.Баасанхүүгийн амжилтыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат, Аймгийн арслан, бизнесмэн М.Энхтайванбаатар хоёр өрөө байраар мялаасан байна. Тэрбээр байрны гэрчилгээг Абу Даби хотноо гардуулан өгсөн бөгөөд багш дасгалжуулагч М.Бундмааг 30 сая төгрөгөөр шагнажээ.
Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багт 100 гаруй тамирчин харьяалагддаг бөгөөд үүнээс Бавуудоржийн Баасанхүү ганцаараа Хөвсгөлийнх ажээ.