DARDAS.MN

Нийгэм

Малчдын хоршоонд газар олгох шийдвэр гарч эхэллээ

Завхан аймгийн Тэлмэн сум хоршоонд газар олгох шийдвэр гаргасан анхны сум боллоо. Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржоор ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Тэлмэн суманд ажиллаж, зөвлөн туслах…

Нийтэлсэн:

Малчдын хоршоонд газар олгох шийдвэр гарч эхэллээ

Завхан аймгийн Тэлмэн сум хоршоонд газар олгох шийдвэр гаргасан анхны сум боллоо. Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржоор ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Тэлмэн суманд ажиллаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Засгийн газраас баталсан Газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулах журмаар хоршоологчдод мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар тав хүртэлх га газрыг хялбар нөхцөлтэй, богино хугацаанд олгохоор шийдвэр гарсан.

Энэ шийдвэрийг үндэслэн Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ хуралдаж, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах тогтоол гаргажээ. Мөн сумын Засаг даргын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай захирамж гарч, үүний дагуу Тэлмэн суманд шинээр байгуулж буй дөрвөн хоршоо нийт 20 га газрыг эзэмшихээр боллоо.

Өнөөдрийн байдлаар Завхан аймагт 57 хоршоо шинээр нэрээ баталгаажуулахаар бүртгүүлж, 17 хоршоо тамга тэмдгээ гардан аваад байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30