ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Долоон машин мөргөж, хүүхэд гэмтээсэн этгээд жолооны курст сураагүй, жолооны үнэмлэхгүй байжээ

O.Admin
2022-10-17

Өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэгт зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн бөгөөд уг ослыг үеийн бичлэг ил болж олон нийтийг сэртхийлгэсэн билээ. Тэгвэл хэргийн шалгалтын явц ямар шатандаа яваа мөн осолд өртсөн хүүхдүүдийн биеийн байдлын талаар ЦЕГ-аас тодрууллаа.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны хойд талын замд "Ланд-200" маркийн автомашины жолооч эсрэг урсгалаас орж ирж, долоон автомашиныг мөргөж, хоёр явган зорчигч гэмтээсэн. Явган зорчигчид 12 настай хүүхдүүд байсан зам тээврийн осол энэ сарын 10-нд гарсан. Тэрбээр мэдүүлэгтээ, буцаж эргэх үйлдэл хийх үед дугуй нь замын хашлага даваад, машинаа зогсоож чадаагүй гэж хэлсэн байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байна.

Цагдаагийн байгууллагын шалгалтаар, урсгал сөрж осол гаргасан иргэн жолооны курст сураагүй, жолооны үнэмлэхгүй байсныг тогтоожээ. Иймд тухайн авто машины эзэмшигчид Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Тухайн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн төрлийн мансууруулах бодис илрээгүй гэв. Уг ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг шүүх эцэслэн шийднэ гэлээ.