Өчигдөр цахим орчин "Энхтуяа" гэх фэйсбүүк хаягтай иргэн гараж дээр бага насны дөрвөн эрэгтэй хүүхэд ёс бус зүйл хийж буй бичлэгийг байршуулсан билээ.
Тэгвэл эдгээр хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон бөгөөд бага насны хүүхэд хариуцсан алба хаагчид болон Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас мэргэжлийн сэтгэлзүйчид тэдгээр дөрвөн хүүхдэд хүүхэд хамгааллын болон зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа аж. Насны хувьд 6-8 насны хөвгүүд байсан учраас сошиал орчин болон зохисгүй контент агуулсан хуудаснаас үзсэн зүйлсээ дуурайж байсан учраас энэхүү зохисгүй бичлэгийг цаашаа түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Ерөөс энэ мэт зохисгүй агуулгатай бичлэг олон нийтийн сүлжээнд олон өдөр, сар жилээр устахгүй байршдаг учраас "Ekids" цахим хуудсаар дамжуулан "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг иргэдэд уриалав.