ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

В.Путин террорист халдлагад Украиныг сэжиглэж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-03-26

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 25-нд Москва хот дахь Crocus city hall театрт болсон террорист халдлагад “Исламын улс” бүлэглэл оролцоотой гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ Украиныг ч мөн сэжиглэж буйгаа нуугаагүй байна.

Орост болсон террорист халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Албаныхан одоогоор уг хэрэгт 11 хүнийг холбогдуулан баривчилжээ.

В.Путин видео мэдэгдэлдээ “Энэ халдлагыг Исламын хэт даврагч бүлэглэл үйлдсэн нь тодорхой болсон. Гэхдээ тодорхойгүй маш олон сэжигтэй асуудал байна. Энэ харгислал 2014 оноос хойш манай улстай дайтаж буй хүчнийхний цуврал оролдлогуудын нэг байж магадгүй” гэв.

Нөгөө талаар, гэмт этгээдүүд Украин руу зугтахыг оролдсон тул тус улстай холбоотой гэх Оросын мэдэгдлийг В.Зеленский няцаав. Украины Ерөнхийлөгч В.Зеленский “В.Путиний яриа телевизээр цацагдлаа. Энэ удаа ч Украиныг буруутгасаар байна” хэмээжээ.