Чингэлтэй дүүргийн УИХ-ын сонгуульд санал өгөх хэсгийн долдугаар хороонд ажиллаж байсан ...дугаар хорооны хэсгийн ахлагч буюу төрийн албан хаагч нь санал өгч байсан иргэний дэргэд очиж, саналд нь нөлөөлсөн байж магадгүй гэсэн асуудал гараад байгаа билээ. Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу "isee.mn" сайт тус хэсгийн хороонд очиж, тухайн төрийн албан хаагчаас тодруулга авчээ.
Тус иргэн “Бичиг үсэг мэдэхгүй хүн асран хамгаалагчгүй орж ирсэн. Асран хамгаалагч байна уу гэхэд үгүй гэсэн. Тиймээс би ажиглагч нартай зөвшилцөөд тэр хүнд тусалсан. Өөрөөр хэлбэл, зургаан мандаттай. Нэг нам, зургаан хүн дугуйлна гэж хэлээд явсан. Цуг явж байгаа хүн байхгүй учраас би танилцуулаад буцсан.
Нэгэнт орж ирээд хурууны хээгээ уншуулсан тохиолдолд иргэн буцаад гарах боломжгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч байна уу гэхэд байхгүй гэсэн. Тиймээс би ажиглагч нартай зөвшилцөөд тэр хүнд зөвлөөд холдсон. Энэ хүний саналд нөлөөлөөгүй. Саналаа нууцаар өгөх эрхтэйг би мэдэж байгаа. Тайлбарлаад яваад өгсөн. Бүх ажиглагч нарт би асуудлыг танилцуулаад холдож явсан" хэмээн тайлбар өглөө.