Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвийг түшиглэн явагдаж байгаа "Оюутан цэрэг" сургалтын нээлттэй өдөрлөгийг долдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.
Өдөрлөгт Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий тэргүүтэй албаныхан, оюутан цэргүүдийн эцэг эх, ахан дүүс, найз нөхдийн төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээний эхэнд хурандаа Т.Тогмиддүүмий оюутан цэргүүдэд дарга нарынхаа заасан эрдэм бүрт шамдан суралцахыг захиад өнөөдрийн хааж байгаа цэргийн алба та бүхний насан туршийн бахархал болно гэдгийг тодотголоо.
Эцэг эхийн төлөөлөл өдөрлөгт идэвхтэй хамрагдсан ба тэд цэргийн эрдмийг богино хугацаанд шамдан суралцаж байгаа хөвгүүдийнхээ жагсаалын үзүүлэх тоглолтыг сонирхож, дуу хуурыг нь сонсож өнжив.
Ийнхүү өдөрлөгийн төгсгөлд сургалт явагдаж байгаа орчин нөхцөл, хичээлийн цэгүүд, хоолны чанар байдалтай танилцах боломжийг ар гэрийнхэнд олгосноороо онцлог байв. Өдөрлөг нь сургалтад хамрагдаж буй оюутан цэргүүдэд сэтгэл зүй болон соёл xүмүүжлийн дэмжлэг үзүүлэx, xамт олонч нөxөрсөг уур амьсгал бүрдүүлэx, цэрэг-эx оронч үзлийг дэлгэрүүлж, иргэн-цэргийн xарилцааг бэxжүүлэxэд чиглэгдсэн юм.
Дэслэгч Б.ТЭНГИС