Эрчим хүчний салбарын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг сурталчлах, ажилтан, албан хаагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг үзүүлэх, ээлтэй орчныг бүрдүүлэх талаар нэг сарын аян зарлажээ.
Тэгвэл уг аяны хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас санаачлан ХБХХЕГ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал”, Хөгжлийн бэрхшээлийн ойлголт, харилцаа, хандлагын талаарх сургалтыг тус газрын нийт 290 гаруй албан хаагчдын дунд зохион байгууллаа.