ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Мөнхсайхан: Иргэдээс төлбөр авч үйлчилж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл

O.Admin
2 өдрийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын сан алдагдалд орж, улмаар иргэд улсын эмнэлэгт төлбөрөө төлж үйлчлүүлж байна гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан ёсоор хариулт өглөө.

Тэрбээр, "Улсын эмнэлгүүд иргэдээс төлбөр авч үйлчилгээ үзүүлэхээр болсон гэдэг нь ташаа мэдээлэл. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт дуусаж, доголдол үүссэн. Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөл байдалтай байгаа.

Эрүүл мэндийн даатгалын санд 2023 оны байдлаар 1.93 их наяд төгрөг төвлөрсөн. 11, 12 сард зарцуулах ёстой мөнгийг эхний улирлуудад зарцуулсан учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Гэхдээ тусламж үйлчилгээгээ зогсоох хэмжээнд хүндрээгүй. Рашаан сувилал зэрэг нэн шаардлагагүй эмчилгээнүүдийг зогсоож, ханиад томууны эмчилгээг түлхүү хийх зохицуулалт хийсэн" гэх тайлбар өглөө.