ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гурван ээлжээр хичээллэж байсан 10 сургуулийн наймыг нь хоёр ээлжид шилжүүлжээ

O.Admin
2 өдрийн өмнө

Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөөнд боловсролын салбарт хэрэгжүүлэхээр тусгасан нийт ажил, арга хэмжээний гүйцэтгэл 98 хувьтай байна.

Энэ оны есдүгээр сард гурван ээлжээр хичээллэж буй арван сургууль байсан бол шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлсний дүнд наймыг нь хоёр ээлжид шилжүүлж, үлдсэн хоёр сургуульд холбогдох арга хэмжээг авч, товлосон хугацаанд багтаан шийдвэрлэхээр ажиллаж буй.

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн түшиц сургуулиудад сурах бичгийн тохирцыг судалж эхэлсэн байна.