Сэргээн засалт сургалт үйлдвэрийн төвийн Протез, ортопедийн үйлдвэрт АХБ-ны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд шинэ, техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч үйлдвэрлэлд нэвтрүүлсэнтэй холбогдуулан ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадны өндөр хөгжилтэй улс, орнуудаас туршлага судлуулах, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор үйлдвэрийн ажилчдыг дадлагажуулах сургалтыг БНХАУ-ын Бээжин хот болон Шижяжуан хотод зохион байгуулсан.
БНХАУ-ын Шижяжуан хотын “Wonderful Rehabilitation Device Technology” компани нь өндөр технологийн судалгаа, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгж бөгөөд протез, ортопедийн эд ангиудыг үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр 12 жилийн туршлагатай бөгөөд дэлхийн 50 гаруй улсад бүтээгдэхүүнүүдээ нийлүүлдэг байна.
Тус үйлдвэр нь протезийн хөл, төрөл бүрийн хөлний үе, өвдөгний үе, гарын үе болон төрөл бүрийн ортопедийн өвдөгний үе, Швейцар түгжигч, цагирагийн түгжигч, хойд түгжигч зэргийг үйлдвэрлэдэг бөгөөд давуу тал нь бүтээгдэхүүний төрөл бүрийн сонголт, өндөр чанар бөгөөд өөрийн загвар, хөгжүүлэлтийн багуудтай, бүх дизайнерууд нь протез болон ортопедоор мэргэшсэн мэргэжилтнүүдтэй үйлдвэр бөгөөд цаашид энэхүү үйлдвэртэй бараа материал, бүтээгдэхүүн нийлүүлэх тал дээр хамтран ажиллахаар болсон.
Тус сургалтын үеэр Бээжин хотод зохион байгуулагдсан Care & Rehabilitation Expo China (“CR Expo”) нь үзэсгэлэн, худалдаанд амжилттай оролцсон бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүсийн бүтээгдэхүүн, хэрэгслийн Хятад улс дахь хамгийн том туслах технологийн үзэсгэлэн юм.