ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өгөв. Тэрбээр, "Хотын хууль давсан бүртгэлүүд цуцлагдаж бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин бүрдлээ.
Худалдаа, үйлчилгээ
Хоол үйлдвэрлэл
Ахуйн үйлчилгээ
Зочлох үйлчилгээ
Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ
Авто үйлчилгээ
Тоглоомын төвийн үйлчилгээ
Соёл урлагийн үйлчилгээ зэрэг чиглэлийн 145 төрлийн үйл ажиллагааг эрхлэхэд "БҮРТГЭЛ" нэртэй "ЗӨВШӨӨРӨЛ" авдаг байдлыг зогсоолоо.
Төр өөрт байгаа мэдээллээ ждү, бизнес эрхлэгч, ААН-ээс шаарддаг, ийш тийш явуулж цаасан материал шаардаж хүнд суртал үүсгэдэг байдлыг халлаа.
Иргэн, аж ахуйн нэгжийг хаана, хэдэн цагт ямар үйлчилгээ эрхлэхийг заадаг дүүрэг бүрийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийг татан буулгалаа. Бизнес эрхлэгчдээс шаарддаг найман төрлийн материалыг дөрөв болгож цахимжууллаа.
Үр дүнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэд заавал дарга, мэргэжилтний гарын үсэг хүлээж, цаг алдахгүй. Эрүүл ахуйн шаардлага хангасан бол www.ulaanbaatar.mn хаягаар зочилж үйл ажиллагаагаа эхлүүлэхээ мэдэгдэж, цахимаар материалуудаа илгээхэд хангалттай.
Үйлчилгээ эрхлэж болно. Эхлэхэд хяналт хийгээд дарамт үүсгээд байх бус явцын хяналтаа сайжруулах хэрэгтэй. "Зөвшөөрлийн тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангуулж, манлайлан ажиллаж буй Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга, төлөөлөгч, удирдлагуудад талархал илэрхийлье" хэмээв.