ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв аймагт гарсан ослын газарт АТҮТ-ийн хяналтын хэлтсийн дарга нар ажиллав

O.Admin
11 цагийн өмнө

Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын-Уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн хэрэг гуравдугаар сарын 11-нд гарсан билээ.

Ослын улмаас Toyota Hiace маркийн түргэний автомашинд зорчиж явсан таван хүн, жолоочийн хамт буюу нийт зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтжээ.

Ослын газарт "АТҮТ" ТӨҮГ-ын зорчигч тээвэр, хяналтын хэлтсийн дарга нар ажиллав. Автобусны хар хайрцгийг цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн бөгөөд урьдчилсан байдлаар хотоос 170 дахь км дээр, осол болсон тухайн зам 500 м орчим хэсэг мөстсөн байсан гэсэн мэдээлэл өглөө.

Мөн эмнэлгийн тээврийн хэрэгсэл автобусны урдаас орж ирсэн ба автобус тухайн үед 64 км/ц хурдтай явж байсан гэж урьдчилсан байдлаар мэдээлэл өгөөд байна.