ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” нээлтээ хийлээ

O.Admin
16 цагийн өмнө

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийгмийн хариуцлагын хүрээнд “Петровис” ХХК-тай хамтран хэрэгжүүлсэн “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд баригдсан томоохон бүтээн байгуулалт юм.

Уг төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын иргэдэд эрүүл ахуй, тав тух, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, нэг дороос халуун ус, автомат угаалга, үсчин зэрэг өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж, номын сан, тоглоомын өрөөг байгуулж, зөвхөн үйлчилгээний төв бус, гэр бүл, хүүхэд, иргэдийн хөгжлийг дэмжих зэрэг олон нийтэд нэн шаардлагатай үйлчилгээг бий болгож байгаагаараа онцлог юм.