DARDAS.MN

Хотын соёл

Япончууд хоёрхон зүйлийг хүлээдэг, харин манайд...

Өндөр хөгжилтэй орнууд, ялангуяа Япон улсад цагийг ягштал баримталдаг. Хэн нэгэнтэй уулзахаар товлосон хугацаа, ажилдаа очих цагаа ямагт барих нь хэвийн үзэгдэл. Нэг өдөрт оногдох 24 цагийг 48 цаг мэт ашиглаж, цаг…

Нийтэлсэн:

Япончууд хоёрхон зүйлийг хүлээдэг, харин манайд...

Өндөр хөгжилтэй орнууд, ялангуяа Япон улсад цагийг ягштал баримталдаг.  Хэн нэгэнтэй уулзахаар товлосон хугацаа, ажилдаа очих цагаа ямагт барих нь хэвийн үзэгдэл. Нэг өдөрт оногдох 24 цагийг 48 цаг мэт ашиглаж, цаг хугацааны үнэ цэнийг ч эрхэмлэдэг ард түмэн. Тэнд хэн нэгнийг  хүлээх гэсэн ойлголт бараг байхгүй бөгөөд ердөө хоёрхон л  тохиолдолд  хүлээдэг.  Тэр нь дэлгүүрт бараагаа бичүүлэхдээ эсвэл  хэн нэгэнтэй уулзахдаа тохирсон цагаасаа өмнө ирсэн тохиолдолд бусдыг хүлээдэг. 

Харин манайд эсрэгээрээ, цагаа барихгүй байх нь хэвийн үзэгдэл гэхэд хилсдэхгүй. Монголчууд “Цайны,  буузны цагаа л  яс барьдаг” гэж нэгэн хүн  хошигнож хэлсэн нь үнэний ортой билээ.  Цагаа барьж ирдэг хүн, яг цагтаа нээдэг үйлчилгээний байгууллага ч ховор. Үзвэр үйлчилгээ нь  цагтаа эхэлдэггүй.  Энэ бүхний шалтгаан нь нөгөө  л хоцордог явдал.  Учир нь бид өөрсдөө үүнийг  өөгшүүлж, аливаа үйл ажиллагааг эхлэх цагаас нь нэг цагийн өмнө зарлаж, оройтож ирэх нэгнээ түрүүлж ирсэн нь хүлээнэ.

Бид ажлаасаа хоцрохдоо  замын түгжрэл их байна гэж шалтагладаг.  Ингэж шалтаг хэлэхийн оронд цагаа тооцоолоод гарч болно шүү дээ. Энэ мэтчилэн их хотын соёлт залууст байхааргүй үйлдлийг гаргахгүй шүү, залуус аа. Цаг барих, цаг төлөвлөх нь өөрийгөө болон бусдыг хүндэтгэж буй энгийн зүйл учир цагаа барьцгаая.  Бид эх орны ирээдүй, хөгжил дэвшил хэмээн ярихаасаа урьтаад энгийн гэж хэлж болмоор цагийн юмыг цагт нь гэдэг зуршлыг бүхнээс түрүүнд өөртөө хэвшүүлэх хэрэгтэй болов уу. 

  • Хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх утас 24 цаг нээлттэй

    Хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх үйлчилгээний дугаарууд танд 24 цаг нээлттэй. 107 Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл; 102 Цагдаагийн дуудлага; 108 Хүүхдийн тусламжийн утас

    Хотын соёл · 2023.11.29

  • Хэвшмэл ойлголтоос холдъё

    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд зохиогдож буй "ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ" уралдааны хоёрдугаар шатанд Кино Урлагийн Дээд Сургууль КУДС-аас ирүүлсэн богино хэмжээний ви

    Хотын соёл · 2023.11.28

  • Таван алхмын зай та, биднийг аварна

    Уушгины нэн ховор өвчнөөр шаналж буй өсвөр насны хоёр хүүхдийн сэтгэл хөдөлгөм хайрын тухай өгүүлэх “Таван алхмын зайд” киног үзсэн хүн олон бий байх. Нэгэндээ таван алхмаас илүү ойртвол хэн, хэнийх н

    Хотын соёл · 2020.12.10

  • Ирээдүйнхээ төлөө дор бүрнээ хичээцгээе

    Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг эх үрсийн баяр өнөөдөр тохиож байна. Жил жилийн зургадугаар сарын 1-ний энэ өдөр охид ганган даашинзаа дэрвүүлж, хөвгүүд нь хамгийн дэгжин хувцсаа өмсөөд аав, ээждээ х

    Хотын соёл · 2020.06.01