DARDAS.MN

Хотын соёл

Амьдралаа автобусанд яриад яах юм бэ

Би хүсээгүй хэр нь хажууд зогсож буй залуу бүсгүйн амьдралыг нэвт тольдлоо. Тэрбээр хэн нэгэнтэй утсаар ярина. Замын түгжрэлд гацсан нийтийн тээврийн автобусанд хагас цаг дүүжигнэн зогсох хүмүүс амьдралын түүхийг нь…

Нийтэлсэн:

Амьдралаа автобусанд яриад яах юм бэ

Би хүсээгүй хэр нь хажууд зогсож буй залуу бүсгүйн амьдралыг нэвт тольдлоо. Тэрбээр хэн нэгэнтэй утсаар ярина. Замын түгжрэлд гацсан нийтийн тээврийн автобусанд хагас цаг дүүжигнэн зогсох хүмүүс амьдралын түүхийг нь үнгэгдсэн номын хуудас эргүүлэх мэт сонжиж сонссон юм. Чанга дуугаар тас, тас инээж, хэн нэгнээр тохуурхан, жуумалзах бүсгүй эргэн тойрноо үл анзааран, орчноосоо тасарч гав ганцаараа гэртээ байгаа мэт аяглж аальгүйтнэ.

Хүмүүс түүнд шууд хандаж хэлээгүй ч гэсэн утсаар нам дуугаар яриасай хэмээн хүсэж байгаа нь нүүрний хувирлаас нь харагдаж байлаа. Дээрх тохиолдлоос харахад чиний эрх миний эрхээр хязгаарлагдана хэмээх өдөр тутмын амьдралын алтан дүрмийг санаж үйлдэл хөдөлгөөнөө анзаарч баймаар санагдав. Энгийнээр хэлбэл, нийтийн тээвэр, гудамж, талбайд гар утсаар ярихдаа дэргэдэх хүндээ төвөг удалгүй аядуу зөөлөн ярихыг хүсье. Ажлын өрөө албан тасалгаандаа олуулаа суудаг бол хамт олноо хүндлээд өрөөнөөс гарч утсаар ярих нь соёлтой хүний зан мөнөөс мөн.

Харамсалтай нь бид тэгж сураагүй байна. Гэхдээ бүдүүлэг гэдгийг мэдсээр байж ийм үйлдэл удаа дараа гаргах хүн ховор биз. Биеэ зөв соёлтой авч явахад нас, хүйс, ажил мэргэжил огт хамаагүй. Гэрийн хойморт залрах цэнхэр дэлгэцийн мэдээний дундуур төрийн өндөр албан тушаалтнууд гадаад дотоодын өндөр зэрэглэлийн уулзалт хурал, чуулган болоод гэрээ хэлцэл бататгах үйл ажиллагааны хажуугаар ухаалаг утсаа илж харагддаг. Үлгэрлэл зөвийн жишээ баймаар өндөр албан тушаалтнууд буруу зуршлаа жижиг гэлтгүй анхаарч гар утасны зөв хэрэглээг хэвшүүлж хотын соёлд магнайлахыг уриалж байна.   

  • Хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх утас 24 цаг нээлттэй

    Хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх үйлчилгээний дугаарууд танд 24 цаг нээлттэй. 107 Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл; 102 Цагдаагийн дуудлага; 108 Хүүхдийн тусламжийн утас

    Хотын соёл · 2023.11.29

  • Хэвшмэл ойлголтоос холдъё

    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд зохиогдож буй "ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ" уралдааны хоёрдугаар шатанд Кино Урлагийн Дээд Сургууль КУДС-аас ирүүлсэн богино хэмжээний ви

    Хотын соёл · 2023.11.28

  • Таван алхмын зай та, биднийг аварна

    Уушгины нэн ховор өвчнөөр шаналж буй өсвөр насны хоёр хүүхдийн сэтгэл хөдөлгөм хайрын тухай өгүүлэх “Таван алхмын зайд” киног үзсэн хүн олон бий байх. Нэгэндээ таван алхмаас илүү ойртвол хэн, хэнийх н

    Хотын соёл · 2020.12.10

  • Ирээдүйнхээ төлөө дор бүрнээ хичээцгээе

    Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг эх үрсийн баяр өнөөдөр тохиож байна. Жил жилийн зургадугаар сарын 1-ний энэ өдөр охид ганган даашинзаа дэрвүүлж, хөвгүүд нь хамгийн дэгжин хувцсаа өмсөөд аав, ээждээ х

    Хотын соёл · 2020.06.01