АН-ын эмэгтэйчүүдээ төлөөлж, Дээд чуулганд оролцохоос гадна Тэргүүний сунгаанд өрсөлдөж буй, АН-ын залуухан гишүүдийн төлөөлөл болон Н.Одонгуа өрсөлдөөнд орж ирсэн шалтгаанаа ингэж тайлбарлав. Н.Одонгуа нь эмч мэргэжилтэй бөгөөд Анагаах ухааны доктор, Дэд профессор цолтой билээ.
Тэрбээр, “НҮБ-ын Хүний аюулгүй байдлын судалгаагаар долоон хүний зургаа нь өөртөө итгэх итгэлгүй болсон гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, бид ямар нэг зүйлд айдастай байна гэсэн үг. Тэгэхээр энэ байдлыг арилгах, цаашдаа тогтвортой байдлыг хангахын тулд улс төрийн намын манлайлал маш чухал. Тэр дундаа шударга, иргэдийн оролцоог хангасан, ардчилсан зарчимд тулгуурласан манлайллыг улс төрийн нам үзүүлээд явах юм бол тогтвортой байдлыг хангаж чадах юм. Өнөөдөр болж буй АЭХ-ны чуулганд миний бие нэр дэвшсэн.
Маш нээлттэй, гарааны тэгш байдлыг хангасан, дотроо өрсөлдөөнтэй чуулж байна. Мэдээж нэг хүнийг шууд онилсон, дэмжсэн, мерит буюу нам доторх оролцоо ийм байна гэж шууд хандаагүй. Бүх улс төрийн хүчин ямар нэг байдлаар сонгуулийн үйл ажиллагаанд оролцохдоо нэг хүнийг илүү дэмждэг. Энэ нь гаднаас харахаар багцалсан, дотоод ардчилалгүй байгаа юм шиг харагддаг.
Миний хувьд АН-д ороод удаагүй ч нэр дэвших үүд хаалгыг нээж өгсөнд туйлаас баяртай байгаа. Тэр хүмүүс нээж өгөөгүй бол би ингээд зогсохгүй. Тэгэхээр АН-ын дотоод ардчилалд сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ ардчиллын гажуудал гэдэг зүйлд Монгол Улс орчихоод байгаа энэ үед илүү нээлттэй байж, сонгуулиа хийх нь зөв юм” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Уншигч танд нэр дэвшигч Н.Одонгуагийн намтрыг хүргэж байна.