ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өнөөдөр нийслэлийн ИТХ ээлжит бусаар хуралдана

O.Admin
2024-02-28

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр 14:00 цагт хуралдана. Хуралдаанаар:

-Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай

-Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай

-Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай

-Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай

-Нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжин ирж буй өмч бүртгэн авах болон бусад асуудлыг хэлэлцэнэ.