ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Солонго: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээх ажлын хэсэг байгууллаа

O.Admin
2024-04-10

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонго “Өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсэг байгуулах шийдвэр гарлаа. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн Дэд сайд миний бие ахалж ажиллана. Ажлын хэсэгт хуулийн байгууллагуудын шат шатны төлөөлөл орж ажиллахаар боллоо.

Үндсэн зорилго нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн агсаны амь насаа алдсан хэрэгт холбогдуулаад өмнө нь хилс хэргээр  ял эдэлж, эрүүдэн шүүгдсэн Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх асуудлаар олон улсын байгууллагатай хамтарч ажиллах шийдвэр гаргалаа. Эдгээр иргэнийг яллагдагчаар татсан прокурорын санаылг жилийн өмнө хүчингүй болгосон.

Тэдний зүгээс холбогдох байгууллагуудад хандсан ч нөхөн төлбөр авах асуудал удааширалтай байна. Энэ асуудалтай холбогдуулж, тусгайлсан ажлын хэсэг байгуулсан. Үндсэн хуульд зааснаар иргэн бүр суурь эрхээ эдлэх эрхтэй. Тэдний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн. Эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар харьцаж, нэр төрийг нь гутааж болохгүй гэж үзэн НҮБ-ын хүний эрхийн хороо болон дэд хороотой хамтран ажиллахаар боллоо" хэмээн байр сууриа илэрхийлэв.