ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдлоо

O.Admin
2024-07-05

УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг улираан томилох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гишүүд түүнээс асуулт асууж хариулт авсаны дараа санал хураалт явуулж, олонхийн саналаар дэмжигдлээ. Санал хураалтад 104 гишүүн оролцсон бөгөөд 103 нь дэмжиж, ганц УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу татгалзсанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран томилогдов.

Ингэснээр тэрбээр дахин дөрвөн жил Ерөнхий сайдаар ажиллах боломжтой болж буй бөгөөд манай улсын ардчилсан парламентын түүхэн дэх хамгийн удаан хугацаанд ажилласан Ерөнхий сайд болох боломжтой боллоо.

УИХ-ын гишүүд шийдвэрээ гаргасны дараа тэрбээр парламентын индэрээс УИХ-ын гишүүд болон ард түмэндээ хандан мэдэгдэл хийж байна.