ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Алтангэрэл: Хүүгийн талаар худал мэдээлэл цацсан иргэн Б-г шалгаж байна

O.Admin
5 цагийн өмнө

Нийслэлийн агаарын бохирдол, түгжрэлтэй тэмцэх "Шуурхай штаб"-ын ажилтнуудын байдаг групп чатаас угаартаж нас барсан гэр бүлийн талаарх мэдээллийг задалж, олон нийтэд дэлгэсэн Б-г дөрвөн хүний хамт шалгаж байна гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээллээ. Тэрбээр, "Гэр бүлийн гишүүдээ угаарын улмаас алдсан О.Одбаярыг цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авах хүсэлт тавьсан боловч татгалзсан. Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа.

Түүний гэр бүлийнхнийг янз бүрээр харлуулсан тэрхүү мэдээг иргэн Б гэгч хувийн шугамаар олж авч цацсан юм билээ. Утаатай холбоотой үүсч байгаа нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл солилцдог албан хаагчдын групп чат байдаг юм байна. Уг чатад О.Одбаярын гэр бүлийн талаарх мэдээлэл тавигдаж, уг мэдээллийг иргэн Б тараасан болох нь тогтоогдсон. Мөн түүнтэй хамт дөрвөн хүнийг шалгаж байгаа.

Иргэн Б нь төрийн албаны харьяалалгүй, мөн ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамааралгүй" хэмээжээ.