ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чөлөөт шударга худалдааг хөгжүүлнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-30

"Их 20"-ийн орнуудын удирдагчид чөлөөт, шударга худалдааг хөгжүүлэхээр тохиролцсон хэдий ч АНУ, БНХАУ худалдааны маргаантай байгаа үед худалдааны хамгаалалтын бодлогын эсрэг тэмцэх амлалт өгөөгүй гэнэ. 

Японы удирдагчийн даргалан явуулсан хоёр өдрийн хэлэлцүүлгүүдийн үеэр талууд худалдаа, геополитикийн хурцадмал байдал өсөн нэмэгдсэн, эрсдэлүүдтэй тулгарч буй дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд "бодлогын бүхий л хэрэгсэл"-ийг ашиглахаар тохиролцжээ. 

Осака хотод болсон энэ удаагийн "Их 20"-ийн уулзалтын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, “бид чөлөөт, шударга, үл ялгаварлах, ил тод, урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой худалдаа болон хөрөнгө оруулалтыг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргана” хэмээжээ. 

Талууд далайн тэнгис дэх хог хаягдлыг дахин нэмэгдэхээс сэргийлж, 2050 он гэхэд үүний хуванцар хог хаягдлыг тэг болгох зорилт тавьжээ. "Их 20"-ийн гишүүн орнуудад Австрали, АНУ, Аргентин, БНСУ, Бразил, Герман, Европын Холбоо, Индонез, Итали, Их Британи, Канад, Мексик, Орос, Өмнөд Африк, Саудын Араб, Франц, Турк, Хятад, Энэтхэг, Япон багтдаг.