ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголын хоёр оюутан хууль бусаар иргэдийг хил давуулдаг байжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-03

Монголын дипломат ажилтнууд хил дамнуулан хар тамхи наймаалсан гэх дуулиан намжаагүй байтал дахин монгол иргэд гадны улсад гэмт хэрэгт холбогджээ. Тодруулбал, https://zolord.ru/ мэдээллийн сайтад “Украйнаас Польш улс руу хууль бусаар хүн тээвэрлэх хэргийг монгол оюутнууд зохион байгуулжээ” гэсэн гарчигтай мэдээлэл гарчээ.

Хилийн боомтын харуул хамгаалалтынхан Монгол Улсын хоёр иргэнийг баривчилсан бөгөөд “Elzhbeta Pikor”-ийн хилийн хамгаалалтын албаны дарга БаскидЗангуу “Польш Радио”-д өгсөн ярилцлагадаа сэжигтнүүд 26, 28 настай оюутнууд байсан талаар ярьсан байна.

Тэд Краков хотод өнгөрсөн баасан гарагт саатуулагдсан. Польшид оюутны визээр хууль ёсны дагуу амьдарч байсан иргэд байсан аж.

Энэхүү зохион байгуулалттай гэмт хэргийг хийж буй хүмүүсийг 2018 оноос эхлэн хайж байсан бөгөөд тэдний эцсийн зорилго нь Польшоор дамжуулан Франц, Нидерланд руу цагаач иргэдийг гаргах байжээ. Нийт 11 иргэнийг хууль бусаар хил давуулсан бөгөөд 2018 онд энэ хэргээр тэмдэглэгдсэн сэжигтнүүд байсан талаар бичсэн байв.

Мөн энэхүү мэдээний дор өнгөрсөн зургадугаар сарын 06-нд Германд Монголын дипломат ажилтнууд 70 кг геройн тээвэрлэж яваад баригдсан тухай мэдээллийг ч онцолжээ.