ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс баярын цахилгаан иржээ

O.Admin
2019-07-12

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын цахилгаан илгээж, Ардын хувьсгалын 98 жилийн ойд баяр хүргэжээ.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад Монгол бол хаяа дарсан найрсаг хөрш улсууд. Энэ онд БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ой тохиож байна. Х.Баттулга Ерөнхийлөгч дөрөвдүгээр сард Хятад улсад төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II уулзалтад оролцон бид чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм.

Хоёр талаараа Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёрын тохиролцсон хоёр орны харилцааны хөгжлийн чиглэлээр урагшилж, улс төрийн итгэлцлээ эрчимжүүлэн, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад Монголын иж бүрэн түншийн харилцааг урагш ахиулан хоёр орны ард түмэнд хүртээмжтэй болгон, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад нэн их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.