ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэхэн аварга Э.Оюунболдыг "Nissan patrol Y62" автомашинаар шагналаа

Б.ГАНЗОРИГ
2019-07-13

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдод өнөөдөр /2019.07.13/ "Моннис Моторс" ХХК-иас амласан түрүү бөхийн бай шагнал болох 239 сая төгрөгийн үнэ бүхий "Ниссан Патрол Y62" автомашиныг гардуулан өглөө. Шагнал гардуулах арга хэмжээнд Хотын Захирагч С.Амарсайхан оролцов.

Улсын аварга Э.Оюунболд баярын сэтгэгдлээ хуваалцаж, "Маш их баяртай байна. "Моннис Моторс" ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Үндэсний бөхийг дэмжиж байгаад сэтгэл өндөр байна" гэв.

 

Энэ үеэр "Моннис Моторс" ХХК-ийн ерөнхий захиарал П.Баяр хэлэхдээ "Энэ жилийн улсын наадмын түрүү бөхөд "Ниссан Патрол" Y62 автомашин өгөхөөр шийдвэрлэсэн. Манай компани хотын удирдлагатай ярилцан, хамтран ажиллах гэрээ байгуулж, ирэх таван жилийн улсын наадамд түрүүлэх бөхөд "Ниссан Патрол"-ийн хамгийн сүүлийн үеийн жийп автомашиныг бэлэглэхээр шийдвэрлэснийг хэлэхэд таатай байна. Анхны шагналыг Улсын аварга Э.Оюунболд хүртэж байгаад баяр хүргэе" гэсэн юм.