ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баяр наадмын үеэр 14 хүн усанд осолдож, амиа алджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-16

Баяр наадмын амралтын өдрүүдээр иргэд голын эрэгдагуу амарч зугаалж яваад голын усанд осолдож амьнасаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнтэй холбогдуулан төв, орон нутгийн Онцгойбайдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг усны ослоосурьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохионбайгуулан,  амарч, зугаалж буй иргэдэд гол усныослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж, сэрэмжлүүлэг хүргэн ажилласан талаараа мэдээлэлхийлээ. 

Энэ өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, 7 аймаг, суманд усны ослын 13 тохиолдол бүртгэгдэж, 14 хүнамь насаа алдсан байна. Үүнээс гурав нь хүүхэд, 11 ньтом хүн байсан аж. Түүнчлэн улсын хэмжээнд онгарсаар долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсанбайна.  Үүний 47 нь том хүн, найм нь хүүхэд байжээ.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхааралболгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараахяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүйбайдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голусанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаагалбаны хүмүүс анхаарууллаа. 

Иймд:

• Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаасбайнга сонор сэрэмжтэй байх,

• Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэнбайдлаа сайн хангаж, замд гарах,

• Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдааөндөр сонор сэрэмжтэй байх,

• Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаарявахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээбүртгэдэг байх,

• Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүйбайх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, ялангуяа хүүхдүүд янз бүрийн хийлдэг завь, хийлдэггудастай усанд орж эргээсээ холддог, энэ нь усандосолдох шалтгаан болж байна.

• Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдэх учраасбаталгаатай гүүр, гарам, гарцтай газрааравтомашинтай зорчиж үер усны аюул болон усныослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлынерөнхий газраас анхааруулж байна.