ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Оюунболд аварга машинаа зарж, эмнэлгүүдэд машин хандивлах уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-16

Өдгөөгөөс зургаан жилийн өмнө буюу 20 насандаа улсын харцага, 22 насандаа Улсын баяр наадамд түрүүлж Улсын арслан цол хүртэж, өнөө жилийн наадмаар аварга, арслангуудыг унаган түрүүлж, “Улсын аварга” цол хүртсэн Э.Оюунболд Хэнтий нутгаас 30 жилийн дараа төрж буй Улсын аварга болсон билээ. 

Тэгвэл шинэхэн аваргад “Тоёота” компанийн зүгээс 40 кг мөнгө бүхий “Тоёота цом” гардуулан өгсөн бол “Ниссан” компанийн зүгээс “Ниссан патрол Y62” гэх цоо шинэхэн автомашиныг гардуулж өгсөн юм. 

Тэгвэл шинэхэн аварга машинаа дуудлага худалдаагаар зарж борлуулан, мөнгөөр нь сумдынхаа эмнэлэгт машин авч өгнө гэсэн мэдээ соошл орчинд тархаж эхлэв. Зарим хүмүүс ч энэ мэдээллийг баталжээ. Шинэ аварга Э.Оюунболдын зүгээс ямар нэг мэдээлэл хийгээгүй бөгөөд хэрвээ энэ мэдээлэл үнэн бол аваргууд дундаас анх удаа бай шагналаа буяны үйлсэд зориулж байгаа хүн болох билээ.