ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Насанд хүрээгүй хүүхдүүд хулгай хийжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-17

Өчигдөр буюу долдугаар сарын 16-ны өдөр 13.00-16.00 цагийн хооронд СХД-ийн нэгдүгээр хороонд айлын цоож эвдэн хулгайч орж эд зүйлийг нь авсан гэх дуудлага харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст иржээ.

27 настай эмэгтэй Т-гийн өгсөн дуудлагын дагуу СХД-ийн цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллахад насанд хүрээгүй хүүхдүүд буюу 12 настай Б, 10 настай Э нар бүлэглэн хулгай хийсэн нь тогтоогдсон аж.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлстийн алба хаагчид шуурхай илрүүлсэн бөгөөд одоогоор дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Эцэг эхчүүд бага насны хүүхдээ хаана юу хийж байгааг нь хянадаг, хараа хяналтаа дээшлүүлэх, мөн иргэд та бүхэн олон хоног аялал зугаалгаар явах гэж байгаа бол гэрийнхээ эд зүйлийг найдвартай хүнд захиж үлдээх, цоожоо шалгах, мөн хөршдөө захих гэх мэтээр дор бүрнээ анхаарлаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.