ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

999.9 сорьцтой, найман ширхэг алтыг хил давуулахыг завджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-18

Үндэсний их баяр наадмын өмнөхөн буюу энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцоор зорчиж байсан иргэн их хэмжээний алт тээвэрлэж явсан хэргийг Гаалийн байгууллага илрүүлжээ.

Тухайн иргэн нь Франц улсын иргэн байсан бөгөөд 999.9 сорьцтой, найман ширхэг алтыг зөөврийн компьютер болон гар тээшиндээ тараан байрлуулж, хил давуулах гэж байсныг хяналт шалгалтаар илрүүлэн хураан авсан байна.

Тэрбээр, дээрх эд зүйлсээ гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй байсан бөгөөд энэ нь хууль бусаар хил давуулах гэсэн үйлдэл хэмээн тооцож байгаа учраас шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.