ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв аймгийн сумдад хүчтэй газар хөдөлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-19

Өчигдөр буюу долдугаар сарын 18-ны шөнө Төв аймгийн Лүн, Атар сумдад хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэхүү чичирхийлэл нь нутгийн иргэдэд мэдэгдсэн бөгөөд яг хэдэн баллын хүчтэй газар хөдлөлд байсан талаар албаны мэдээлэл гараагүй байна. Чичирхийлэл ойролцоогоор 30-40 минут үргэлжилсэн талаар нутгийн иргэд ярьж байгаа юм.

2019 он гарснаас хойш Улаанбаатар хотыг тойроод хэд хэдэн удаа ийнхүү хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байна. Газар хөдлөлтийн чичирхийллийн балл улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд олон жилийн давтамж нь ойртож байгаа талаар албаны хүмүүс анхууруулсаар байгаа.

Тиймдээ ч нийслэл хотын иргэдийг газар хөдлөлтийн үед бэлэн байдалд байлгах дадлага сургуулилт ч хийгдэж байгаа юм. Тун саяхан улсын хэмжээнд энэхүү дадлага сургуулийг хийсэн бөгөөд иргэд зайлшгүй эрсдэл учирсан тохиолдолд өөрийгөө болон өрөөл бусдад эмнэлгийн тусламж үзүүлдэг, аюул осолтой газраас зугтаж чаддаг байх дадлыг эзэмшсэн байх нь чухал билээ.